КОВИД-19: БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа чангатгалаа

КОВИД-19: БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа чангатгалаа

БНСУ-ын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 19-ний 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын нийт зорчигчдыг бүх хилийн боомтууд буюу агаарын болон усан боомт дээр тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлнэ. Энэ тусгай журам нь дараах арга хэмжээг багтааж байна.
 

  • Зорчигчийн биеийн халууныг хэмжинэ.
     
  • Зорчигч эрүүл мэндийн асуумж бөглөнө.
     
  • Зорчигч аялалын мэдүүлэг бөглөнө. Зорчигч мэдүүлэгтээ БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа тодорхой бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэгт бичсэн утасны дугаар нь зөрүүтэй тохиолдолд хилээр оруулахгүй.
     
  • Зорчигч өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн хүнд коронавирусын халдварын эхний шинж тэмдэгүүд дараалан хоёр өдөр илэрсэн тохиолдолд Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.

Өмнөд Солонгосын Засгийн газар дээрх арга хэмжээнд өнөөдрийг хүртэл БНХАУ, Япон, Иран, Европын 5 /Франц, Герман, Испани, Их Британи, Нидерланд/ улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг хамруулж ирсэн.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.