КОВИД-19: ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлна

КОВИД-19: ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлна

Өмнөд Солонгосын Сөүл хотын “EWHA” их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацарганад агуулагддаг ашигтай бактер нь коронавирусийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаад байгаа энэхүү судалгааны тайланд өгүүлснээр чацаргана жимсэнд агуулагддаг зарим ашигтай бактер коронавирус мутацид ордог энергийн эх үүсвэр болох пурин химийн нэгдлийн идэвхжлийг дарангуйлдаг аж.

Эрдэмтэд судалгаагаараа чацаргана жимсэнд агуулагдах есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ.

Түүнчлэн судлаачид “COVID-19” вирус Эбола вирус болон ДОХ-той адилаар мутацлагдаж байгааг тогтоожээ. Коронавирус нь ДОХ болон Эбола вирусний нэгэн адил хүний биед оршин тогтнохын тулд баяжуулалтын уураг үүсгэдэг байна. Энэхүү уураг нь эсийн мембрантай холбогдож, хувилах энергиэ олж авахын тулд пурин рүү халдана. Иймээс “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүст “ДОХ”-ын эсрэг эмүүдийг уулгаж байгаа юм.

Чацарганыг “COVID-19” төдийгүй вируст гепатит, Эбола болон ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бусдын регистрийн дугаарыг ашиглан маск худалдаж авсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ 2020-03-18

Дэгү хотод коронавирусийн эсрэг тэмцэж байгаа эмч, сувилагч нарын бодит байдал 2020-03-18

БНСУ эдийн засгаа хамгаалахаар шуурхайлж байна 2020-03-18

КОВИД-19: БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа чангатгалаа 2020-03-18

БНСУ-д 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагджээ 2020-03-18

КОВИД-19: ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлна 2020-03-19

БНАСАУ-д нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ 2020-03-19

БНСУ-ын Засгийн газар ТУСГАЙ ЖУРМААР хил нэвтрүүлж эхэллээ 2020-03-19

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ 2020-03-19

Солонгос улс иргэддээ 300,000~500,000 воны яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болов. 2020-03-19

"Тусгай гамшигт нэрвэгдсэн бүс" болгон зарласан Тэгү хот, Кёнбүг аймгийн иргэдэд бэлэн мөнгөний нөхөн олговор олгохоор болов. 2020-03-19