БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ.

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ.

БНСУ-ын Кёнги аймгийн Пажу дахь нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 

Задлан шинжилгээгээр эмэгтэйчүүд амьсгалын дутагдалд орон нас барсан болох нь тогтоогдсон бол хоёр эрэгтэй нь цонхоор үсэрч амиа алджээ. Цагдаа нар эдгээр хүмүүсийн харилцааны нарийн байдлыг батлаагүй байгаа ч тэд аппликейшнээр  дамжуулан танилцсан байж болзошгүй талаар дурдсан байна. 

Уг хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Цагдаагийн байгууллагад Пажу дахь нэгэн зочид буудлын барилгаас 20 гаруй насны хоёр эрэгтэй унасан гэх дуудлага мэдээлэл иржээ. Албаныхан хэргийн газар очин, тэдний байрлаж байсан өрөөг шалгахад нас барсан хоёр эмэгтэйн цогцос олджээ. 

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэгийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаад тэмдэглүүлээд байсан гэнэ. Зочид буудалд эхлээд хоёр эрэгтэй, дараа нь хоёр эмэгтэй тус тусдаа орж ирсэн нь камерт бичигдэн үлджээ. Амиа алдсан бүсгүйчүүдийн гар болон хүзүүг нь боосон байсан ба анхан шатны шалгалтаар бэлгийн хүчирхийлэл болон хар тамхитай холбоотой ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй байна. 

Нас барсан хоёр эрэгтэй найзууд байсан бол эмэгтэйчүүд мөн найзууд байжээ. Цагдаа нар эрчүүдийг гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн эсэхийг тогтоохоор гар утсанд нь шинжилгээ хийж байгаа бол эмэгтэйчүүдийн гар утас олдоогүй хэвээр байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв 2024-04-09

БНСУ-д парламентын сонгууль эхэллээ. 2024-04-10

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10

БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ. 2024-04-11

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт болж магадгүй 2024-04-11

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 2024-04-12

БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2024-04-14

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ. 2024-04-15

БНАСАУ цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлтгэж дуусжээ 2024-04-17

БНСУ-аас 2024 оны эхний улиралд 387 монгол иргэн нутаг буцаагджээ 2024-04-17

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина 2024-04-24