Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2030 он гэхэд Хан мөрөн дээр оффис, зочид буудал байгуулж, усан спортын байгууламжуудыг бий болгохоор төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Хотын дарга О Се Хун хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь мөрний сэтгэл татам байдлыг илүү сайн ашиглах, сайжруулах зорилго бүхий Их Хан мөрөн төслийн нэг хэсэг болохыг хэвлэлийн хурлын танилцуулжээ. Хотын захиргаанаас мэдээлснээр, уг төсөлд хотын төсвөөс нийт 236.6 тэрбум вон /172.9 сая ам.доллар/, хувийн хэвшлээс 313.5 тэрбум воны хөрөнгө оруулах ажээ.

Төлөвлөгөөний хүрээнд Хан мөрний дээгүүр хөвдөг оффис, зочид буудал барих бөгөөд амралт зугаалга, хурал цуглаан хийх газруудыг мөн байгуулах юм. Зочид буудал баригдсаны дараа үйлчлүүлэгчдэд завиар аялах үйлчилгээ үзүүлнэ.

Хотын захиргаа зочид буудлын барилгын ажлыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Сөүлийн оршин суугчдад усан спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд усан цанын талбай байгуулах ажээ. Түүнчлэн завины парад, голын эрэг дээр кино үзүүлэх болон чөлөөт цагаа өнгөрөөх бусад хөтөлбөрийг санал болгох юм. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 2024-04-12

БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2024-04-14

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ. 2024-04-15

БНАСАУ цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлтгэж дуусжээ 2024-04-17

БНСУ-аас 2024 оны эхний улиралд 387 монгол иргэн нутаг буцаагджээ 2024-04-17

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина 2024-04-24

БНАСАУ-ын Юн Жон Хо тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчилжээ. 2024-04-25

БНСУ-ын Батлан хамгаалах яам цэргийн байгууллагад iPhone утсыг хэрэглэхийг хориглоно 2024-04-26

BLACKPINK хамтлагийн Лиса найз залуутайгаа олны өмнө гарч иржээ 2024-04-29

БНАСАУ цэрэггүй бүс дэх хоёр Солонгос хоорондын замыг минажуулжээ. 2024-04-29

БНСУ-ын “Самсунг Электроникс”-ийн орлого шинжээчдийн таамаглалаас давсан байна. 2024-04-30