БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ.

Шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэд ирсний дараах сургалтад хамрагдлаа

БНСУ дахь ХНХҮТ-өөс шинээр ирж буй Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулдаг билээ. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн сургалтад үйлдвэрлэлийн салбарт ажиллах 26, үйлчилгээний салбарт ажиллах 14, нийт 40 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав. Сургалт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвийн хичээлийн танхимд болж Төвийн сургалт хариуцсан мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10

БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ. 2024-04-11

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт болж магадгүй 2024-04-11

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 2024-04-12

БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2024-04-14

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ. 2024-04-15

БНАСАУ цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлтгэж дуусжээ 2024-04-17

БНСУ-аас 2024 оны эхний улиралд 387 монгол иргэн нутаг буцаагджээ 2024-04-17

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина 2024-04-24

БНАСАУ-ын Юн Жон Хо тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчилжээ. 2024-04-25

БНСУ-ын Батлан хамгаалах яам цэргийн байгууллагад iPhone утсыг хэрэглэхийг хориглоно 2024-04-26