БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна
Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байгааг сонгогчид саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харууллаа.
Пропорционал тогтолцооны хүрээнд илүү олон суудал авахыг эрмэлздэг АН болон түүний дагуул гэгддэг Ардчилсан нэгдсэн нам нийт 300 гишүүнтэй Үндэсний ассамблейд нийлээд 168-193 суудал авах төлөвтэй байгааг JTBC телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Харин эрх баригч Ардын хүч нам болон түүний холбоотон Ард түмний ирээдүй нам 87-111 суудал авах магадлалтай байна. Үндэсний ассамблейн 300 гишүүний 254-ийг нь шууд, үлдсэн 46 суудлыг нь нийт авсан саналын тоогоор нь намуудад хуваарилах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.