БНАСАУ цэрэггүй бүс дэх хоёр Солонгос хоорондын замыг минажуулжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдсэнээр Хойд Солонгос уг замд газрын мина байрлуулсан байна. “Ёнап” агентлагийн мэдээлснээр минажуулах нь хоёр Солонгос хоорондын замыг хаах цуврал арга хэмжээний хамгийн сүүлийн алхам болжээ.
Солонгосын хойг дахь зурвас газар болох цэрэггүй бүс нь 1953 онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу байгуулагдсан Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоёрын дундах хилийн шугамыг ахиулан хүрээлсэн хоёр талаас нэвтрэх хориотой газар юм. Энэ зурваст хоёр талын цэрэг орох нь хориотой, зурвасын хоёр ирмэгээр маш нягт цэргийн хамгаалалттай байдаг нь дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогдоно.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан “БНАСАУ шаардлагатай бол Өмнөд Солонгосыг булаан эзлэх болно” гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.