Хойд Солонгосын суртал ухуулгын мастер Ким Ки Нам нас баржээ

Хойд Солонгосын суртал ухуулгын мастер Ким Ки Нам нас баржээ

Хойд Солонгосын суртал ухуулгын мастер Ким Ки Нам нас баржээ‼

Ким Ки Нам нь тоталитар дэглэмтэй улсын суртал ухуулгыг олон жил удирдсан бөгөөд Кимийн гэр бүлийн итгэлт хүн байжээ. Түүний оршуулах ёслолд Удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр оролцож хүндэтгэл үзүүлсэн байна. Өмнөд Солонгост түүнийг нацист Германы суртал ухуулгын мастер Жозеф Геббельстэй зүйрлэдэг. Жозеф Геббельс нь "Худал үгийг мянга давтвал үнэн болдог" гэсэн үзэл баримтлалаараа алдартай нэгэн байв. Ким Ки Нам нь эрх баригч гэр бүлтэй цусан төрлийн холбоогүй. Тэрээр 1966 онд Пёньяны Суртал ухуулгын газрын дэд даргаар томилогдсоноосоо хойш удирдагч агсан Ким Жон Илтэй нягт хамтран ажиллаж байжээ. Тэднийг ойр дотно харилцаатайгаар тогтохгүй "архины найзууд" гэж хэвлэлээр бичдэг. 1970-аад онд тэр төрийн төв хэвлэл "Родон Синмун"-ы даргаар томилогджээ. Ким Ки Нам олон жилийн турш Хойд Солонгосын улс төрийн уриа лоозонг биечлэн зохиож, үүгээрээ хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн салбарт асар их нөлөө үзүүлжээ. Удирдагч агсан Ким Жон Илийг нас барсны дараа түүний хүү Ким Жон Ун халааг авах нь тодорхой байсан. Энэ үйл явцыг илүү түргэтгэж өгсөн зүйл нь суртал ухуулга байв. Тэр үед 20-иодхон настай Ким Жон Уныг үндэсний удирдагч болгох хэвлэлийн кампанит ажлыг Ким Ки Нам чадварлаг удирдсан гэдэг. Тэрбээр 2010 оны сүүлээс зодог тайлж, албан үүргээ Ким Жон Уны дүү Ким Ё Жонд шилжүүлсэн. Гэхдээ олон нийтийн арга хэмжээнүүдэд тасралтгүй оролцсоор байсан нь удирдагчийн гэр бүлтэй салшгүй сайн холбоотойн илрэл юм. "Родонг Синмун" сонин өнөөдрийн дугаарын нүүр хуудсаа тэр чигээр нь Ким Ки Намын тухай дэлгэрэнгүй мэдээлэхэд зориулжээ. Энэ нь түүнд үзүүлж буй асар их хүндэтгэлийг илэрхийлж байна.

Эх сурвалж: https://m.koreaherald.com/view.php?ud=20240508050593

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.