Японы Ерөнхий сайд Пёньянд хандан хиймэл дагуул хөөргөхөөс татгалзахыг уриалжээ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Пёньянд хандан хиймэл дагуул хөөргөхөөс татгалзахыг уриалжээ. Умард Солонгос хиймэл дагуул хөөргөх тухай сануулга өгсөн. Хэрэв тус улс хиймэл дагуур хөөргөвөл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчинө. Японы тал үүнийг зогсоохыг хатуу шаардаж байна гэж Фүмио Кишида БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийж буй дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрбээр тус гурван улс бүс нутаг төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн эрх ашгийн үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ. “Дэлхийн хамтын нийгэмлэгийг хагарал болон сөргөлдөөнд хүрэгхгүйн тулд манай гурван улс мэргэн ухаанаа нэгтгэх учиртай. Өнөөдөр Япон, Хятад, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа шинэ эхлэлийг тавьж байна. Хойч үеийнхээ төлөө бид хамтын ажиллагаандаа дахин гэрэл тусгаж, илүү гэрэлтүүлэх ёстой” гэж Кишида онцолжээ.
2019 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй БНХАУ, Япон, БНСУ-ын дээд хэмжээний уулзалт Сөүл хотод болж байна. Өнгөрсөн ням гарагт талууд хоёр талын уулзалтууд хийсэн бол даваа гарагт гурван талт хэлэлцээ хийж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.