Ким Жон Уныг "сайн аав", "агуу удирдагч" гэж өргөмжилсөн Хойд Солонгосын пропоганда дууг Өмнөд Солонгос хориглов. Уг дуу нь өнгөрсөн дөрөвдүгээр сард "TikTok" платформ дээр алдартай болсон бөгөөд Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.
Солонгосын Харилцаа холбооны стандартын хороо Даваа гаригт мэдэгдэл хийж, "Энэ дуу нь дарангуйлагч Ким Жон Уныг магтан, бусдад хүчээр бишрүүлэх сэдэл өгч байна" гэв. Тиймээс олон нийтийн хэрэгслээр суртал ухуулгатай дууг хориглох арга хэмжээ авч эхэлсэн.
Шүүмжлэгчид Өмнөд Солонгосын эсрэг явуулж буй сэтгэл зүйн дайнтай холбоотой ердийн контент гэж үзсэн ба гол төлөв Кимийг шүтэн бишрүүлэх, алдаршуулах зорилготой гэв.
Хориг тавихтай холбоотойгоор Ким Жон Уны тухай дууны үзэлт нэмэгдсэн. Олон улс болон Өмнөд Солонгосын иргэд дууны үг, аяыг элэглэж байсан тул зарим эрх баригчид "дууг хошигнох эрхийг олгож, хориг тавихгүй байсан нь дээр" гэж үзжээ.
"Нөхөрсөг аав" дуу нь сүүлийн 50 жил гараагүй Хойд Солонгосын пропоганда поп женрийн дуу юм. Хурц, тод ааштай нөхөрсөг аав гэх тодотгол анх Ким Жон Уны өвөө Ким Чен Ирийг хэлж байв. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард "Агуу удирдагч, сайн аав Ким Жон Уныг магтан дуулья найзууд минь" гэх шинэ дуу гарсан. "TikTok" хэрэглэгчид уг дууг хичээл хийж байхдаа, дасгал хийж байхдаа гэх мэт өдөр тутамдаа сонсох болсон гэж сэтгэгдэл бичсэн байв. Мөн хуучин цагийг дүрсэлсэн видео нь сэтгэлд дотно санагддаг тул сонсдог болсон гэх хэрэглэгч байжээ. Тиймээс суртал ухуулгыг цаашид дэлгэрүүлэхгүйн тулд Өмнөд Солонгосын засгийн газар харуй арга хэмжээ авч, бүх платформоос "Нөхөрсөг аав" дууг устгах хүсэлтэй байна.
Эх сурвалж: https://news.mn/r/2724273/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.