БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Тус улсын Агаар сансрын техникийн ерөнхий газрын дэд тэргүүний мэдээлснээр, хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин хөөргөгчийн нэгдэх шатны хөдөлгүүр агаарт дэлбэрч, оролдлого бүтэлгүйтсэн байна. "Маллигён-1-1" хиймэл дагуулыг Сохэ сансрын буудлаас шинэ пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөсөн байна. Шинэ төрлийн хөдөлгүүр нь шингэн хүчилтөрөгч, керосины холимог түлш ашигладаг аж. Умард Солонгосын мэргэжилтнүүд оролдлого бүтэлгүйтсэнийг шинэ хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
2023 оны арваннэгдүгээр сард Умард Солонгос улс анхны тагнуулын "Маллигён-1" хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн билээ. Мөн оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2024 онд тус улс гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.