БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ.

БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ.

БНАСАУ өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 06.14 цагт Япон тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ.

Японы Батлан хамгаалах яамны мэдээллээр, баллистик пуужингийн нэг нь 350 км зай туулж, 100 км өндөрт хөөрчээ. Бүх пуужин Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна унасан байна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг гээд Япон улс үүнтэй холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлснийг онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.