Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нар уулзав

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нар уулзав

Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзлаа.

Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо 2024-07-02

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг 2024-07-02

У.Хүрэлсүх: УИХ ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг байхыг онцгой анхаарах ёстой 2024-07-02

Хурдан морь унаж уралдах хүүхдийг 7-р сарын 8-9-ний өдрүүдэд бүртгэнэ. 2024-07-03

БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа 2024-07-04

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нар уулзав 2024-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ 2024-07-05

Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно 2024-07-05

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа 2024-07-05

УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо 2024-07-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ 2024-07-05