Шуурхай мэдээ : Ерөнхийлөгчийн ордонд Ерөнхий сайд, Намын дарга, Намын бүлгийн дарга удирдлагууд бүгд цуглаад байна!
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд болон эрх баригч "Ард түмний хүч" намын төлөөлөл, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл 14:00 цагт хаалттай хуралдахаар болсон тухай мэдээлэл гарч байсан бол хамгийн сүүлийн мэдээгээр "Хан Тог Сү" Ерөнхий сайд, Намын дарга "Хан Дун Хүн" болон "Чү Гён Ху" Ассамблей дахь намын бүлгийн дарга гээд эрх баригч намын хамгийн нөлөө бүхий хүмүүс Ерөнхийлөгчийн ордонд цуглан хаалттай хуралдаж байгаа нь тодорхой болоод байна.
Засгийн газар болон эрх баригч нам, Ерөнхийлөгчийн тамгын газрын хоорондоо мэдээллээ солилцож цаашид хэрхэх талаар эрх баригчдын зүгээс тодорхой чиглэл гаргах зорилготой болох нь тодорхой юм.
Тэгвэл тус улсын батлан хамгаалах яамны сайд "Ким Юун Хён" мэдэгдэл хийж бүх хариуцлагыг үүрч албан тушаалаасаа буух бөгөөд тушаал биелүүлсэн цэргүүдэд ямарч буруу өгөхгүй байхыг хүсье гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: YTN News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт Www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.