Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг маргаашын 16:00 цагт хэлэлцэх боллоо.

Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг маргаашын 16:00 цагт хэлэлцэх боллоо.

БНСУ-ын сөрөг хүчний намуудын зүгээс өчигдөр Үндэсний Ассамблейд "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дахин өргөн бариад байсан бол өнөөдөр нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдэд танилцууллаа. Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаанд танилцуулсан тохиолдолд 24 цагийн дараа, 72 цагийн дотор хэлэлцэн санал хураах хуулийн заалттай юм. 

Огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх нэгдсэн хуралдаан маргааш буюу Бямба гаригийн 17 цагт гэж товлогдож байсан бол дөнгөж сая маргаашын нэгдсэн хуралдааны цагийг 1 цагаар урагш татаж 16:00 цагт болгосон гэж Үндэсний Ассамблейн тамгын газраас мэдээллээ. 

Инхүү гэнэт нэгдсэн хуралдааны цагийг наашлуулсан нь эрх баригч намын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дэмжих гишүүдийн тоо 8 ба түүнээс дээш гарсантай холбоотой байж болох юм. Учир нь эрх баригч намын гишүүдийн дундаас 8 гишүүн л дэмжсэн тохиолдолд огцруулах тогтоолын төсөл Үндэсний Ассамблейн босгыг давах боломжтой юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар өөрийн намын Ерөнхийлөгчийг огцруулах нь зөв, тогтоолын төслийг дэмжиж санал өгөх болно хэмээн нээлттэй мэдэгдэл гаргасан эрх баригч намын 7 гишүүн байгаа юм. Үүний дотор өнгөрсөн удаагийн санал хураалтад оролцож байсан "Ким Сан Уг" гишүүний хувьд Үндэсний Ассамблейн ордны үүдэнд суулт зарлаж Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дэмжихийг өөрийн намын гишүүдээс шаардаж байна. 

Иймд эрх баригч намын гишүүд бүгд Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийн нууц санал хураалтад оролцсон тохиолдолд дээрх 7 гишүүн дээр нэмээд нэлээдгүй олон гишүүн намын бодлогын эсрэг санал өгөх магадлал өндөр байна. 

Эх сурвалж: YTN News 

БНСУ Дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.