БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг хилээр гарахыг нь хориглосон
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг өнгөрсөн долоо хоногт дайны байдал зарласантай холбогдуулан төрөөс урвасан хэрэгт буруутган, шалгаж байгаатай холбогдуулан хилээр гарахыг нь хориглосон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Юн Сог Ёл тэргүүтэй холбогдох өндөр албан тушаалтнуудыг шалгах үүрэг хүлээсэн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хууль зүйн яам ийн Ерөнхийлөгчдөө хилийн хориг тавиад байна.
Юн Сог Ёл энэ сарын эхээр тус улсад дайны байдал зарласантай холбогдуулан сөрөг хүчний зургаан нам түүнд импичмент үзүүлэх тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьсан билээ. БНСУ-ын Үндэсний ассамблей өнгөрсөн бямба гарагт санал хураалт явуулсан бөгөөд Юн Сог Ёлыг огцруулахад шаардлагатай 200 саналаас 195 авснаар түүнийг огцруулж чадаагүй. Парламентад 108 суудалтай эрх баригч намын гишүүд санал хураалтад оролцоогүй билээ.
Энэ сарын 11-нд Үндэсний ассамблейн ээлжит бус чуулган хуралдаж, ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар төлөвлөж байна. Санал хураалтыг 72 цагийн дотор явуулах хуультай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.