Онц байдал зарласан үйл явцыг шалгах тусгай хуулийн төсөл батлагдлаа!
БНСУ-ын Ерөнхийлөгч өнгөрөгч 12-р сарын 3-ний шөнө улсын орны хэмжээнд Онц байдал зарлаж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн үйл явцыг сөрөг хүчний намуудын зүгээс урьдчилан төлөвлөсөн "Иргэний дайн, Дотоодын мөргөлдөөн" үүсгэх гэмт хэрэг гэж үзэж үүнийг мөрдөн шалгах тусгай хуулийн төслийг Үндэсний Ассамблейд өргөн барьсан бөгөөд өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 215 гишүүн санал авч батлагдлаа.
Энэ удаагийн Үндэсний Ассамблейн санал хураалтад эрх баригч намын гишүүд оролцсон бөгөөд сөрөг хүчний 192 гишүүнээс гадна эрх баригч намын 23 гишүүн дэмжиж санал өгсөн байна.
Мөн сөрөг хүчний намуудын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг энэ 7 хоногийн пүрэв гаригт Үндэсний Ассамблейд дахин өргөн барих бөгөөд Бямба гаригт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: Channel A News
БНСУ Дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.