Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байгаа юм. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Э.Батшугар онцлов. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна. Мөн зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна. Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачлагч танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цас орж, цасан шуурга шуурна 2024-12-24

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2024-12-24

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн баталсан 2024-12-24

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ 2024-12-24

Улс төрийн намуудын анхааралд 2024-12-24

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-12-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа 2024-12-25

Эверестэд мөнхөрсөн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт олон улсын хэмжээний мастер цол олгоно 2024-12-25

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох 3 шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай 2024-12-27

Засгийн газраас өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа. 2024-12-30

Монгол-Хятадын цагаан сарын үзэсгэлэн Эрээн хотод эхэллээ. 2024-12-30