БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.

Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав.

БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан бөгөөд 16 жил гацсаны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын тавны өдөр талууд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон. Тус төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-12-20

БНСУ-аас ирсэн илгээмжээс 9 яст мэлхий, 2 могой илрүүлжээ 2024-12-20

Цас орж, цасан шуурга шуурна 2024-12-24

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2024-12-24

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн баталсан 2024-12-24

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ 2024-12-24

Улс төрийн намуудын анхааралд 2024-12-24

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-12-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа 2024-12-25

Эверестэд мөнхөрсөн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт олон улсын хэмжээний мастер цол олгоно 2024-12-25

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох 3 шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай 2024-12-27