Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг
Манай улсад 2020 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:

НАС:

• 11-65 • Насанд хүрэгчид-80%

ХҮЙС:

• Эмэгтэй-60% • Эрэгтэй-40%

ӨВЧНИЙ ЯВЦ:

• Шинж тэмдэг балархай-20% • Дунд-67% • Хүндэвтэр-13%

ИЛЭРСЭН ШИНЖ ТЭМДЭГ:

• Толгой өвдөх – 60% • Хамар битүүрэх-53% • Хуурай ханиалгах – 47% • Суулгалт-47% • Халуурах – 33% • Булчин өвдөх –33% • Цэртэй ханиах – 33% • Цустай цэртэй ханиах-13% • Бөөлжих-13%

ВИРУС СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН:

• 14 хүний хамар, хоолойн арчдас • 14 хүний цэрний сорьц • 13 хүний өтгөний сорьц 
• 1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.