Хорио цээрийг цуцалбал тархалт эргэж сэргэхийг анхаарууллаа

Хорио цээрийг цуцалбал тархалт эргэж сэргэхийг анхаарууллаа

Коронавирусний халдварын голомт болсон Хятадын Ухань хотод хатуу чанга хорио цээрийн дэглэм өнөөдрөөс /2020.04.08/ цуцлагдаж байна. Дотоодын нислэг, галт тэрэгний хөдөлгөөн сэргэсэн ч Хятад улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам эрчимтэй үргэлжлүүлэн авч хэрэглэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулжээ.

Чех улсад хорио цээрийн дэглэмийг энэ сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр /2020.04.07/ хийсэн хурлаар халдварын тархалтыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цуцлах болоогүй байгааг анхааруулсан талаар ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ.

Хорио цээрийг цуцалбал халдварын тархалт эргэж сэргэхийг ДЭМБ-аас дэлхий дахинд хандан анхааруулж байна.

Өмнөд Солонгост өвчлөл буурч байгаа ч залуус баар цэнгээний газраар ихээр явснаар тархалт эргэж нэмэгдсэн байна. Түүнчлэн Европын орнуудаас Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй. АНУ-ын халдварын голомтын төв болоод байгаа Нью- Йоркт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг Калифорниос илүүчилж илгээж байгаа талаар тус муж улсын захирагч мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.