Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2025 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харъяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

XVII ЖАРНЫ “ЭЛДЭВ ЭРДЭНЭТ” ХЭМЭЭХ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:

• Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын заан Оргихын Хангай найм давж түрүүллээ.
• Завхан аймгийн Яруу сумын харъяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав 2025-02-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяачдад улсын цол хүртээлээ 2025-02-28

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ 2025-02-28

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна. 2025-02-28

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-02-28

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-28

БНСУ-д Улсын Их Хурлын татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн Ажлын хэсэг ажиллав 2025-02-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв 2025-03-01

Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа 2025-03-02

Баярын өдрүүдээр 7000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2025-03-03

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-03-06