Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сарын шинийн баярын өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов. Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ,

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант Төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, модон могой жилийн өнгийг хэлэлцэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ 2025-02-28

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна. 2025-02-28

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-02-28

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-28

БНСУ-д Улсын Их Хурлын татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн Ажлын хэсэг ажиллав 2025-02-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв 2025-03-01

Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа 2025-03-02

Баярын өдрүүдээр 7000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2025-03-03

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-03-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ 2025-03-06

Засгийн газрын хуралдаан болж байна 2025-03-06