Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар Монголд хэвлэл, мэдээллийн салбар үүсэж хөгжих үндсийг тавьсан түүхтэй. Монголын нийслэл Хүрээнд сонин гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв. Энэхүү сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэж, төрийн байгууллагуудад тарааж байжээ. Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн VII их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Ташрамд дурдахад, энэхүү сониныг Буриадын их номын хүн, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн эрхлэн гаргасан юм. Тэрбээр Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-28

БНСУ-д Улсын Их Хурлын татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн Ажлын хэсэг ажиллав 2025-02-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв 2025-03-01

Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа 2025-03-02

Баярын өдрүүдээр 7000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2025-03-03

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-03-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ 2025-03-06

Засгийн газрын хуралдаан болж байна 2025-03-06

Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол батлагджээ 2025-03-06

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв 2025-03-06

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ 2025-03-06