БНСУ-д Улсын Их Хурлын татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн Ажлын хэсэг ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад 2025 оны 2 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажиллав.
Ажлын хэсгийн гишүүд тус улсын татварын шинэчлэлийн бодлогын туршлагыг судлах хүрээнд Санхүү, эдийн засгийн яамны дэргэдэх Үндэсний татварын алба, Үндэсний Ассамблейн Төсвийн бодлогын албаны төлөөлөгчидтэй уулзаж, татварын бодлого, тогтолцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, хасалт, иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн татварын бодлогоор мэдээлэл, санал солилцов.
Мөн Ажлын хэсгийн гишүүд Үндэсний Асссамблейн Төлөвлөлт, санхүүгийн байнгын хорооны Нарийн бичгийн дарга Жон Тэ Ху, Солонгос-Монголын бүлгийн дарга Жин Сон Жүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ми Хи нарын төлөөлөгчидтэй уулзлаа.
Үндэсний Асссамблейн гишүүн Жин Сон Жүн хэлэхдээ Солонгос-Монголын бүлгийн даргаар өнгөрсөн долоон хоногт томилогдсон, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.