Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.

Батлагдсан тохиолдлууд 2025 оны 02-р сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны 03-р сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхэд өвдсөн байна.

Иймд 2025 оны 02 дугаар сард ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, 03 дугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.