Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4-+9 градус, бусад нутгаар -2-+3 градус дулаан байна.
Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.