Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2025.03.06) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Өнөөдрийн хуралдаан дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглооомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна.
ҮСХ-оос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэргийн 200 бүртгэгдэж, 2024 онд уг гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх судалгаа гарсан. 18-29 насныхан 9.2 хувийг, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Мета компанитай хамтран цахим мөрийтэй тоглоомын аппликейшнүүдийг татаж авах боломжгүй байх тохиргоо хийгдэнэ. VPN ашиглах зэрэг замаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно" гэлээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.