Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийжээ

Нийслэлийн гамшгаас хамгаалах зөвлөл санаачлан Нийслэлийн онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон хамтран онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийв.
Энэхүү ёслолд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа 09, 111, 113, 119, 123, 185 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцсон юм.
Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул ярихдаа, Олон улсын гэр бүлийн өдрийг угтан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Онцгой байдлын албан хаагчид эх орон ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн онцгой ажил хийдэг. Эдгээр хүмүүсийн гэр бүлд маш сайхан нандин дурсамж үлдээж, аз жаргал бэлэглэхээр зорьсон” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.