12 ордын зурхай. /2025.05.15/

12 ордын зурхай. /2025.05.15/

Хонь: Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Төлөвлөгөөгөө эрчимжүүлж, дуусгах хэрэгцээ байгаа ч нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бизнесийн эрсдэлтэй ажилд хамтрах нөөц бололцоогоо ашиглавал зөвдөнө. Бизнесийн түншлэлд бүгдийг хуулийн дагуу хий. Гэрээ хэлэлцээрийг судлалгүйгээр бүү хий. Хуурмаг зантай, боломжийг ашигладаггүй хамтрагч таны бүтээсэн үнэ цэнийг үгүй хийнэ. 

Үхэр: Дотнын хүндээ үнэнч хандах хүмүүсийг од эрхэс ивээнэ. Атаархагчид, муу санаатнууд таны амьдралыг бусниулах үйлдэл хийнэ. Ухаалаг хүлээцтэй байгаарай. Хэзээд өөрөөрөө байхыг хичээ. Буруу үг үйлдэл бусдын нүдэнд олзлогдох магадлал өндөр байна. 

Ихэр: Хэрвээ таны хайр дурлалын харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань гялалзаж байсан ч амьдралд нэмэргүй санагдана. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлийг эрүүл оюун бодлоор сонсох гэж оролд. Өнөөдөр та найз нөхдөөсөө тусламж дэмжлэг гуйх бололтой. Олны тус дэмийг авах нь таны урам зоригийг багагүй сэргээнэ.

Мэлхий: Өөрийн үйл хэргийг бусдаас хэт хараат болгох аюул бодитоор нүүрлэж байна. Түншүүддээ хэт найдаад хэрэггүй. Гэхдээ тодорхойгүй асуудлаар түншүүдтэйгээ бүү маргалд. Одоогоор санхүүгийн үр дүн ашигтай байх боловч төлөвлөгөөгөө тогтоосон хугацаанд нь биелүүлж чадахгүй байх магадлал их байна. Анхаарлаа бүү сулруул.

Арслан: Таныг өвөрмөц шинэ санаа олж авах мэдээлэл ирнэ. Ажил амьдрал шинэлэг үйлдэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Хайр дурлал амьдралын чухал хэсэг гэдгийг мартаж болохгүй. Хосуудын харьцаа бүтэмжтэй, элдэв асуудалгүй байна.

Охин: Од эрхсийн эрхшээл зарим харилцаанд санал зөрөлдөөнийг илгээнэ. Ийм үед өөрийн дуртай ажлыг оролд. Сонирхлыг тань татдаг зүйлс гунигт бодлоос ангижруулж, стресс тайлна. Хувийн харьцаанд хүндрэл гарч мэднэ. Хүүхдүүдтэйгээ хэт хатуу харилцах хэрэггүй. Тэдний дотоод ертөнцийг мэдрэхийг хичээ. 

Жинлүүр: Албаны бичиг баримтаа цэгцэл. Үнэтэй худалдан авталтаас зайлсхий. Зөн билэг тод бус байсан ч үнэн байх болно. Өнөөдөр гаднын далд саад бэрхшээл амьдралыг хүндрүүлж болзошгүй. Сэтгэлээр бүү уна. Удахгүй бүх зүйлс сайн сайхан болох болно.

Хилэнц: увийн харилцаа тодорхойгүй байна. Гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Амьдралаа нэгэн зэрэг бүхий л сайн сайхныг бүү хүс гэж од эрхэс зөвлөж байна. Аяндаа үүсэх халуун дулаан уур амьсгал таны гэр оронд сайны дохио болно. Ажил үйлсээ өөдрөг байх тал дээр шийдвэртэй алхам хийх үе. 

Нум: Өнөөдөр ямар нэг ойлгомжгүй зүйлсээс хол бай. Энэ үед нөхцөл байдлын эзэн гэдгээ санахыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхэд од эрхэс тусална. Шинэчлэл хийвэл ирээдүйдээ итгэлтэй болно. Ямар ч жижиг зүйлс байсан ч анхааралтай ханд. Удирдах ажил хийдэг хүмүүс цаг алдалгүй шаардлагатай заавар даалгаврыг гарга.

Матар: Хийж бүтээсэн зүйлээ бүү нураа. Тавьсан зорилгодоо тууштай хүмүүсийн ажил хэрэг урагштай байх магадлалтай. Алдар нэртэй болж, дээдсийн хүрээлэл багтаж, нэр төрөө өсгөх гэж их эрмэлзэнэ. Өөрийн хийж буй үйлдлээ зөв байлгахад анхаарах нь нэр төр хөөцөлдөхөөс илүү зөв байж мэднэ. Үнэний зам дээр байгаа бол та эргэн тойрныхондоо өөрийн зөв байсан гэдэгт итгүүлж чадна

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр таны эвсэг, нийтэч чанар нэмэгдэнэ. Таны хийх гэж төлөвлөсөн ажил саадгүй бүтэх болно. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно. Гэр бүлийн харилцаанд гарах бага зэрэг асуудлыг дэвэргэх хэрэггүй. Харин үнэтэй хир нь тийм ч их хэрэгцээтэй бус эд зүйл худалдан авахаас татгалз. 

Загас: Тодорхойгүй хандлагаас болж төөрөгдөлд орох ч та өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг зөн билгээрээ мэдэрч чадвал бэрхшээлийг удалгүй даван туулна. Олны үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл ханамжтай байх боломж өгнө. Өөрийн дотоод мэдрэмжээ илүү нэмэх болно. Ажил дээрх утга учиргүй ач холбогдолгүй асуудлыг үл тоо. Гэхдээ болгоомжтой байхгүй бол эдгээр дэмий зүйлс ч ирээдүйд тань сөргөөр нөлөөлөх бөгөөд огт хийгээгүй зүйлд ч гүтгэгдэх магадлал байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянгол дүүрэгт боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ 2025-05-14

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав 2025-05-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав 2025-05-14

Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо 12 цагийн өмнө

Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийжээ 12 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.05.15/ 12 цагийн өмнө

“Гэр бүлийн олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. 11 цагийн өмнө

"Номын баяр"-т ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцоно 11 цагийн өмнө

Ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 9 цагийн өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 9 цагийн өмнө