Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-нд үүрэг өгөв
- Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан үүрэг өгчээ.
- Дэлхий нийтэд коронавирус тархаж буй эрсдэлтэй цаг үед УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах, санал авах байрны тоог нэмэх боломж, сонгуулийн зардал нэмэгдэх магадлал байгаа эсэх зэргийг судлан, Засгийн газар, УОК-т саналаа хүргүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг үүрэг болсгосон байна. Мөн нам, эвслээс эсхүл бие даан нэр дэвшигч олон нийтийн цуглуулахгүйгээр сурталчилгаагаа хэрхэн явуулах талаар УОК-оос санал авах, Болзошгүй ажлын төлөвлөгөө буюу онц байдлын үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөө боловсруулж, батлахыг үүрэг болгожээ.
- Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийн бага хурал хийхдээ, “Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг цахимаар зохион байгуулахаас эхлээд СЕХ-оос төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногт Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө баталж, Засгийн газар, УОК болон ЭМЯ-нд хүргүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх талаар мэдээ мэдээлэл гарах болсон. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулах, зогсоох асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн тодорхой зохицуулалт бий. СЕХ хууль хэрэгжүүлэгч байгууллага тул УИХ-аас гаргасан шийдвэрийг дагах болно” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.