Метте Фредериксен: Ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэмийг бууруулна
Данийн Вант Улсын Ерөнхий сайд Метте Фредериксен ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэмийг бууруулахаа 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зарласан байна. Засгийн газрын шийдвэрээр бага ангийн 0-5 дугаар ангиудын хичээлийг эхлүүлэхээр болсон бөгөөд багш, сурагчид аль болох удаан хугацаагаар цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх, хичээл, сургалтыг аль болох том танхимд зохион байгуулахаар болсон байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 10 дугаар ангийн сурагчдын хичээлийг тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх юм байна.
Ерөнхий сайд Метте Фредериксен хэвлэлийн бага хурлын үеэр “Бага ангийн сурагчдын хичээлийг эхлүүлснээр эцэг, эхчүүд тайван ажлаа хийх боломжтой болно. Олон асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ нь бидэнд хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Данид 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 5402 байгаа бөгөөд үүнээс 218 нь нас барсан байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.