Японы агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжийг нэмэхээр боллоо
АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсний дараа түлшний үнэ өссөнтэй холбогдуулан Японы агаарын тээврийн JAL, ANA компаниуд ирэх зургаадугаар сараас эхлэн түлшний нэмэгдэл хураамжийг нэмэхээр болсон тухай "Yomiuri" сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, түлшний нэмэгдэл хураамж 50 хувиас бараг 100 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, Япон-Хятадын чиглэлүүдэд 52-68 хувиар нэмэгдэж, 12.4-14.3 мянган иен (78-90 ам.доллар), Европ болон Хойд Америк руу хийх нислэгүүдэд 72 хувиар нэмэгдэж, 50-55 мянган иен (315-345 ам.доллар), Алс Дорнодын бүс нутаг руу хийх нислэгүүдэд 97 хувиар буюу бараг хоёр дахин нэмэгдэж, 5900-6500 иен (37-40 ам.доллар) болох төлөвтэй байна.
Ийнхүү үнэ нэмэгдсэнээр хэрэглэгчдийн идэвхийг бууруулаад зогсохгүй Японыг зорих жуулчдын тоо цөөрөхөд хүргэж болзошгүй тус сонинд бичжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.