АНУ: Ираныг 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол хүчтэй довтолно

АНУ: Ираныг 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол хүчтэй довтолно

Баасан гарагт Ираны өмнөд хэсэгт унагасан АНУ-ын F-15 сөнөөгч онгоцны нисгэгчийг хайх ажиллагааг АНУ болон Ираны талууд явуулж байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын талаас Ираныг 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол Иран руу хүчтэй довтолно хэмээн сүрдүүлэв. 

Хэрэв АНУ болон Израил мөргөлдөөнийг улам хурцатгавал бүс нутгийг бүхэлд нь "там" болгохоо Ираны талаас анхааруулж, хариу сүрдүүллээ. 

Ираны эрх баригчид иргэддээ алга болсон америк цэргийг амьд олж ирэхийг уриалж, баривчилсан тохиолдолд шагнал амлажээ.

АНУ-ын талаас эрэн хайх ажиллагаанд оролцож байсан A-10 Warthog онгоцыг мөн Ираны талаас унагасан ч нисгэгчийг нь аварсан байна. 

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Трамп Ирантай тохиролцоо хийхийн тулд эрчим хүчний байгууламжууд руу нь цохилт өгөхөө 10 хоног зогсоож буйгаа мэдэгдсэн. 

Харин бямба гарагт тэрбээр өөрийн цахим хуудастаа 48 цагийн дотор Иран Ормузын хоолойг нээж чадахгүй бол жинхэнэ утгаар нь там болгоно хэмээн анхааруулжээ. 

АНУ, Израилын талууд Ираны цэргийн болон эрчим хүч, аж үйлдвэрийн байгууламжуудыг бөмбөгдөх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол Иран пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.