“БНСУ”... “Гамшгийн үеийн нөхөн олговор”-т олгох мөнгөн тэтгэмжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

“БНСУ”... “Гамшгийн үеийн нөхөн олговор”-т олгох мөнгөн тэтгэмжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

“БНСУ”-ын засгийн газар өнөөдөр “Гамшгийн үеийн нөхөн олговор”-т олгох мөнгөн тэтгэмжийн тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

БНСУ-ын засгийн газар өнгөрсөн хугацаанд "Эдийн засгийн онцгой байдлын талаархи хурал"-ыг 2 удаа зохион байгуулж "Санхүүгийн онцгой байдлын үед авах зарим арга хэмжээ"-г батлан танилцуулж байсан.

Гэвч эдийн засгаа хямарлаас хамгаалж, “COVID-19”-ийн улмаас үйл ажиллагаа доголдож орлогогүй болоод байгаа жижиг дунд аж ахуй нэгж, орлого багатай өрх гэрүүдийг хэрхэн дэмжих бэ гэдэг дээр эрх баригт намуудын байр суурь зорчилдөөд байсан юм. Иргэд аж ахуй нэгжээ дэмжих үүднээс бэлэн мөнгө тараах хэрэгтэй юу, Эсвэл худалдан авалт хийх зориулалт бүхий ашиглах хугацаатай тусгай “Купон” гаргах уу! гэдэг дээр санал хуваагдаад байсан юм.

Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” өнөөдөр “Эдийн засгийн онцгой байдлын талаархи III хурал"-ыг зарлан хуралдуулж энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг холбогдох төрийн байгууллагууд мэдээлж байна. 


Мүн Жэ Ин” ерөнхийлөгчийн хувьд орлого багатай өрхийг хамруулах санаатай байгаа бөгөөд өрхийн гишүүдийн тооноос хамааран 1 сая вон орчмын мөнгөн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж магадгүй байна.

БНСУ-ын төр засгийн зүгээс “COVID-19”-ийн улмаас хохирол амсаж буй хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд аж ахуй нэгжүүд болон бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих зорилгоор нийт 32 их наяд вонийн багц хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа болов ч төдийлөн хангалттай биш байна гэдэг шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Мөн засгийн газраас гадна БНСУ-ын орон нутгийн засаг захиргаануудын зүгээс “Эдийн засгаа дэмжих”, “Гамшгийн үеийн нөхөн олговор” олгох шийдвэрүүдийг гаргаад байна.


Орчуулсан : Д.Тодням 

Эх сурвалж : БНСУ-ын "Кён Хян" өдөр тутмын сонин 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.