БНСУ...“COVID-19”-ийн талаарх хамгийн сүүлийн мэдээ
БНСУ-д шинэ төрлийн титэмт вирус “COVID-19”-ийн тархалт өнгөрсөн 2-р сарын сүүл үеэс эхлэн огцом өссөөр өнөөдрийн байдлаар яг 1 сарын хугацаа өнгөрөөд байна.
Өнөөдөр буюу 2020.03.30-ний өдрийн 10:40 минутын байдлаар тус улсад өвчний тархалт ямар байгааг танилцуулж байна.
Нийт халдвар авсан 9,661 хүн байгаа бол үүнээс 5,228 хүн нь эдгэрсэн байна. Харин нас барагчдын тоо 29-ний өдрийн 24:00 цагаас хойш хараахан нэмэгдээгүй бөгөөд одоогоор 158 хүн байна. Мөн өнөөдөр шинээр “COVID-19”-ийн халдвар авсан +78 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 395,194 хүнд “COVID-19”-ийн оношилгоо хийгээд байгаа бөгөөд үүнээс 372,002 хүний хариу хэвийн буюу сөрөг гарч 13,531 хүний хариу хараахан гараагүй хүлээгдэж байна.
Өнөөдрийн байдлаар “COVID-19” вирус нь дэлхийн 204 улсад тархаад байгаа бөгөөд БНСУ нь халдвар авсан хүн болон нас барсан хүний тоогоор 12-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол уг жагсаалтын эхний 3н байрыг АНУ, Итали, Хятад улсууд тус тус эзэлж байна.
АНУ-ын хувьд нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Өнөөдөр буюу 30-ний өдрийн 10:40 минутын байдлаар нийт халдвар авсан 142,070 хүн байгаа бол нас барсан хүмүүсийн тоо 2,484 болоод байна.
АНУ-ын хувьд сүүлийн хэдэн хоногт халдвар авсан хүмүүсийн тоо маш огцом өсөж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Өдөрт 15-20 мянган хүнээр нэмэгдэж байгаа бол одоогийн байдлаар тус өдөр +18,172 хүн шинээр халдвар авч бүртгэгдээд байна.
Орчуулсан : Д.Тодням
Эх сурвалж : БНСУ-ын “Yonhap News TV”
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.