ӨМНӨД СОЛОНГОСЫН БАС НЭГЭН ХРИСТИЙН СҮМД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ГОЛОМТЛОН ТАРХЛАА
БНСУ-д коронавирусын улмаас хорио цээрийн дэглэмд шилжсэн боловч зарим сүм,шашны байгууллагууд төрийн шийдвэрийг үл тоон олон тооны сүсэгтнүүдийг цуглуулсан хэвээр байна.
Үүний нэг жишээ нь Сөүл хотын баруун дүүрэг болох Гүрод үйл ажиллагаа явлууж байсан Манмин сүм юм. Одоогийн байдлаар хамгийн багадаа 22 хүн тус сүмээс коронавирусын халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд тэдгээр хүмүүс дотор тус сүмийн эмэгтэй пастер багтжээ.
Тус улсын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж буйгаар коронавирус нь Манмин сүмийн 200 гаруй гишүүд гуравдугаар сарын эхээр цахимаар сүсэгтнүүддээ цацах видео бичлэгээ хийх зорилгоор цуглах үед тархсан гэж үзэж байгаа юм.
Мөн тэдгээр гишүүдийн 70 орчим нь гуравдугаар сарын 5-ны өдөр Солонгосын зүүн хэсэг болох Мүань хошуу руу сүмийн үүсгэн байгуулагчийнхаа нэр алдрыг шагшин магтахаар явжээ. Сүсэгтнүүдийн хэлснээр үүсгэн байгуулагч Ли Жэй-рок нь 20 жилийн өмнө нуурын ууж болшгүй давстай усыг уух боломжтой болгон өөрчилж, хүн ардаа усны хомсдолоос аварч байсан аж.
Мөн тэрээр 2018 онд найман сүсэгтнээ хүчирхийлсэн хэргээр шоронд сууж байжээ.
Сөүл хотын Тамгын газраас өмнө нь халдварыг тархаасан Шинчёнжи сүмийн эсрэг 300 сая вонн буюу 247,000 ам.долларын нэхэмжлэл гаргаад буй.
Мөн Сүвон,Бусан зэрэг бусад хотуудад Христийн сүмтэй холбоотойгоор нийт 22 хүн халдвар авсан талаар мэдээлжээ.
Эх сурвалж:South China morning post
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.