БНСУ-д цар тахлын үеийн АНХНЫ СОНГУУЛЬ өрнөж байна

БНСУ-д цар тахлын үеийн АНХНЫ СОНГУУЛЬ өрнөж байна

Сонгуулийн өдөр санал өгөх боломжгүй, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг сонгуульд хамруулах зорилгоор энэ сарын 10, 11-ний өдрүүдэд урьдчилсан санал хураалтыг явуулжээ.

Урьдчилсан санал хураалтад сонгуулийн насны нийт иргэдийнх нь 26,7 хувь саналаа өгчээ.

Коронавирусний тархалттай холбоотойгоор хүн бүрийг заавал маск зүүх шаардлага тавьж байгаа бөгөөд санал хураах байрны өмнө нэг удаагийн бээлий тарааж, иргэдийг маск зүүсэн эсэхийг шалган, тодорхой зайтай дараалал үүсгэн, биеийн халууныг шалган нэвтрүүлж байна.

Орон даяар 06:00-18:00 цаг хүртэл 14330 санал авах байр ажиллуулах ба энэ удаагийн сонгуульд нийт 44 сая хүн санал өгөх ажээ.

Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 3.54 сая гаруй хүн буюу нийт сонгогчдын 8 хувь нь саналаа өгснийг дөрвөн жилийн өмнөх парламентын сонгуулийн мөн үеийнхтэй харьцуулахад идэвх 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж үзэж байна. 

Одоогоор саналаа өгсөн хүний тоонд өнгөрсөн долоо хоногт явуулсан урьдчилсан санал хураалтад оролцсон хүмүүс болон гадаадын орнуудаас саналаа өгсөн БНСУ-ын иргэдийн тоог оруулж мэдээлээгүй байгаа. Тэдний тоог 13:00 цагаас нийт тоонд нэгтгэн хамруулж тоолох аж.

БНСУ-д Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд тэдгээр суудлын 253-ыг нь сонгогчид шууд сонгодог билээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдварын тархалтын эсрэг арга хэмжээнүүд эерэгээр үнэлэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригч Ардчилсан нам ялалт байгуулах магадлал өндөр байна гэж олон нийт таамаглаж байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, Хууль зүйн сайд Чо Куктэй холбоотой улс төрийн дуулиан дэгдсэний улмаас Мүн Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн түвшин буураад байсан боловч “COVID-19”-өөс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлт олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, сүүлийн санал асуулгуудын дүнгээр Мүн Жэ Инийг дэмжигчдийн түвшин нэмэгджээ. 

Ардчилсан нам хамгийн багадаа 147 суудал авахыг эрмэлзэж байгаа. Засгийн газар өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс тусгаарлалтын дүрмийг түр хугацаагаар цуцалсан.

Үүн дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа, халдварын шинж тэмдэг илрээгүй, санал өгөх эрмэлзэлтэй хүмүүс оройны 18:00 цагаас өмнө саналаа өгөх боломжтой аж. Тус улсад 50 мянга гаруй хүн өөрийгөө тусгаарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д өчигдөр халдварын 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ 2020-04-15

K-POP: Телевизээр гаргахыг хориглосон 10 клип 2020-04-15

БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр өрнөж байна. 2020-04-15

БНСУ-д парламентын сонгууль болж байна 2020-04-15

БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ. 2020-04-15

БНСУ-д цар тахлын үеийн АНХНЫ СОНГУУЛЬ өрнөж байна 2020-04-15

БНСУ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн 8%-тай хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. 2020-04-15

Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ! 2020-04-15

Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн. 2020-04-15

БНСУ-д орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна 2020-04-15

Солонгосын Парламентын сонгууль 4.4:1-ийн өрсөлдөөнтэй явагдаж байна 2020-04-15