Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ!

Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ!
"Ковид-19" Цар тахлын үеийн дэлхийн анхны сонгууль болох БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр амжилттай өрнөж байна.

Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Санал хураах байранд хорио цээрийн дараах ерөнхий заримыг баримтлан ажиллаж байна.
Үүнд :
- Сонгогч заавал маск зүүж ирэх
- Санал хураалтын байрны өмнө халуунаа хэмжүүлж, гар ариутгалын бодисоор гараа ариутгасны дараа 1 удаагийн бээлий өмсөх
- Санал хураалтын байранд хүүхэд дагуулж орохыг хориглох
- Бусад сонгогчдоос 1 м зай барьж зогсох
- Хоорондоо ярилцахыг хориглох

Харин гэртээ тусгаарлагдсан бөгөөд ямар нэг шинж тэмдэггүй иргэдийн хувьд 18:00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 (100 минут) ба 18:00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.

Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд "Оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3.24-3.28-ны хооронд үргэлжилсэн.

Энэ хугацаанаас хойш халдвартай нь батлагдсан өвчтөнүүдийн хувьд 4 сарын 10, 11-ны өдрүүдэд болсон "Урьдчилсан санал хураалт"-д оролцох боломжтой байв. Гэхдээ тухайн эмчлүүлж буй эмнэлэг, тусгаарлалтын байранд "Урьдчилсан санал авалтын түр байр" байгаа тохиолдолд л боломжтой. Ийм байрыг тус улсад хамгийн их өвчтөн хэвтэж эмчлүүлж буй, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ сайтай эмнэлэг, тусгаарлалтын 8 газрыг сонгон байрлуулж, санал авсан. Байхгүй газар хэвтэж эмчлүүлж буй иргэд нь санал өгөх боломжгүй байсан юм.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр өрнөж байна. 2020-04-15

БНСУ-д парламентын сонгууль болж байна 2020-04-15

БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ. 2020-04-15

БНСУ-д цар тахлын үеийн АНХНЫ СОНГУУЛЬ өрнөж байна 2020-04-15

БНСУ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн 8%-тай хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. 2020-04-15

Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ! 2020-04-15

Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн. 2020-04-15

БНСУ-д орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна 2020-04-15

Солонгосын Парламентын сонгууль 4.4:1-ийн өрсөлдөөнтэй явагдаж байна 2020-04-15

Ким Ир Сены мэндэлсний 108 жилийн ойг уламжлалт олон нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэж байна. 2020-04-15

БНСУ-ын сонгуулийн ирц 62.6 хувьд хүрлээ 2020-04-15