БНСУ-д өчигдөр халдварын 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж, нийт 10591-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод тав, Бусан хотод нэг, Дэгү хотод нэг, Гуанжү хотод нэг, Кёнги мужид зургаа, Канвон мужид хоёр, Умард Гёнсан мужид зургаа, Чэжү аялал жуулчлалын бүсэд нэг, хилийн хорио цээрийн бүсээс дөрөв тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 534.552 (+7114) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 508935 (+6712) иргэний хариу сөрөг гарч, 15026 (+375) иргэний хариу хүлээгдэж байна.
Нийт 7616 (+82) иргэн бүрэн эдгэрсэн бол 225 (+3) иргэн нас барсан. Одоогоор 2750 (-58) иргэн тусгаарлагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.