БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр өрнөж байна.
Ковид19 цар тахлын үеийн дэлхийн анхны сонгууль болох БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр өрнөж байна.
Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Харин гэртээ тусгаарлагдсан бөгөөд ямар нэг шинж тэмдэггүй иргэдийн хувьд 18 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 (100 минут) ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.
Харин халдвартай өвчтнүүдийн хувьд "Оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3.24-3.28-ны хооронд үргэлжилсэн.
Энэ хугацаанаас хойш халдвартай нь батлагдсан өвчтөнүүдийн хувьд 4 сарын 10, 11-ны өдрүүдэд болсон "Урьдчилсан санал хураалт"-д оролцох боломжтой байв. Гэхдээ тухайн эмчлүүлж буй эмнэлэг, тусгаарлалтын байранд "Урьдчилсан санал авалтын түр байр" байгаа тохиолдолд л боломжтой. Ийм байрыг тус улсад хамгийн их өвчтөн хэвтэж эмчлүүлж буй, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ сайтай эмнэлэг, тусгаарлалтын 8 газрыг сонгон байрлуулж, санал авсан. Байхгүй газар хэвтэж эмчлүүлж буй иргэд нь санал өгөх боломжгүй байсан юм.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.