БНСУ-ын Парламентын сонгуульд Эрх баригчид ялалт байгууллаа

БНСУ-ын Парламентын сонгуульд Эрх баригчид ялалт байгууллаа
БНСУ-ын Үндэсний Ассамблей (Парламент)-ын 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 18:00 цагт албан ёсоор хаагдлаа.
Энэхүү сонгуульд Парламентын 300н суудлын төлөө нийт 1,118 хүн, 41н нам эвсэл өрсөлдсөн бөгөөд урьдчилсан дүн хэдийн гараад байна.
Энэ удаагийн сонгууль Корона вирусийн цар тахлын үед дэлхийд хийгдэж буй анхны томоохон хэмжээний сонгууль гэдгээрээ онцлогтой байлаа.
Цар тахлын үед сонгуулийн ирц бага байж магадгүй гэсэн болгоомжлол их байсан боловч 18:00 цагийн байдлаар 66.1%-ийн ирцтэйгээр хаагдсан байна.
Энэхүү үзүүлэлт нь БНСУ-ын хувьд 2000оноос хойш сүүлийн 20н жилийн хугацаанд гарч буй Парламентын сонгуулийн хамгийн өндөр ирц юм.
Санал хураалтын албан ёсны дүнг хараахан зарлаагүй байгаа ч урьдчилсан мэдээлэл гараад байна.
Тус улсын эрх баригч намууд болох "Тобүро Минжү&Тобүро Шимин" намууд олонхийн санал буюу 155~178н суудал, Хүчтэй цөөнхийн төлөөлөл болох "Мирэ Хангүг&Мирэ Тунхаб" намууд 107~130н суудал авсан байх магадлалтай гэж мэдээллээ.
Бусад жижиг намуудын төлөөлөл болж 4н нам 1~7н суудал авсан байгаа бол бие даан нэр дэвшигч 1~7 хүн сонгогдох магадлалтай байна.


Эх сурвалж : naver.com
Орчуулсан: Д.Тодням

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.