БНСУ-ын сонгуулийн ирц 62.6 хувьд хүрлээ

БНСУ-ын сонгуулийн ирц 62.6 хувьд хүрлээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өнөөдөр явуулж буй парламентын сонгуулийн сонгогчдын ирц оройны 17 цагийн байдлаар 62.6 хувьд хүрлээ гэж тус улсын Сонгуулийн үндэсний хороо мэдээллээ. Сонгогчдын ирц 2000 оноос хойш хамгийн өндөр хувьд хүрч буй нь энэ ажээ.

Сонгуулийн үндэсний хорооны мэдээлснээр, санал хураалт хаагдахаас нэг цагийн өмнөх байдлаар 27.5 сая иргэн саналаа өгсөн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт явуулсан урьдчилсан санал хураалтын ирц харьцангуй өндөр буюу 26.69 хувь байсан юм.

Өнөөдрийн сонгуулийн ирц 2016 оны сонгуулийн ирцийг /58 хувьхэдийн давсан бөгөөд 2004 оноос хойш анх удаа 60 хувь давсан байна. Тухайн үед парламентын сонгуулийн ирц 60.6 хувьд хүрч байжээ. Энэ удаагийн сонгуульд 44 сая сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд орон даяар өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл 14330 санал авах байр ажиллаж байгаа юм. Саналын хуудсыг 18:30 минутаас тоолж эхлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.