Ким Ир Сены мэндэлсний 108 жилийн ойг уламжлалт олон нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэж байна.

Ким Ир Сены мэндэлсний 108 жилийн ойг уламжлалт олон нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэж байна.

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын үндэсний гол баяр буюу тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сены мэндэлсний 108 жилийн ойг уламжлалт олон нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэж байна. Энэ жил коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээр тогтоосны улмаас ийнхүү тэмдэглэх болжээ.

БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын гудамж, талбайд төрийн далбаа, баярын тухай суртал ухуулгын зурагт хуудсуудыг өлгөжээ. Пёньян хотын оршин суугчид энэ өдөр Мансудэ довцогт сүндэрлэх Ким Ир Сен болон Ким Жөн Ирын аварга том хүрэл хөшөөнд өглөөнөөс эхлэн цэцэг өргөдөг бөгөөд энэ жил цэцэг өргөх ёслол урьд жилүүдийнхээс даруухан болж байгаа ажээ. 

Өмнө нь “Нарны өдөр”-өөр Пёньяны гол талбайд олон тооны соёлын арга хэмжээ, хөгжмийн хамтлагуудын тоглолт, ардын хувцастай олон нийтийн бүжиг зохион байгуулдаг байсан бол одоо энэ талбайд маш цөөхөн хүн байна гэж ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. Гудамжны найрал дуу, дуу бүжгийн чуулгын тоглолтын оронд чанга яригчаар хувьсгалын дуунууд, уран илтгэгчдийн эх орны тухай илтгэлүүдийг явуулж байгаа аж.  “Нарны өдөр”-ийн өмнө баярын уур амьсгал оруулахын тулд Пёньян хотын олон гудамжинд цэцгийн мандал байгуулжээ.

БНАСАУ-ын "мөнхийн ерөнхийлөгч" Ким Ир Сений дурсгалд зориулж, “Нарны өдөр” баярыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг уламжлалтай. Тэрбээр 1912 оны энэ өдөр мэндэлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн 8%-тай хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. 2020-04-15

Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ! 2020-04-15

Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн. 2020-04-15

БНСУ-д орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна 2020-04-15

Солонгосын Парламентын сонгууль 4.4:1-ийн өрсөлдөөнтэй явагдаж байна 2020-04-15

Ким Ир Сены мэндэлсний 108 жилийн ойг уламжлалт олон нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэж байна. 2020-04-15

БНСУ-ын сонгуулийн ирц 62.6 хувьд хүрлээ 2020-04-15

БНСУ-ын Парламентын сонгуульд Эрх баригчид ялалт байгууллаа 2020-04-15

КОВИД-19 | БНСУ-д 22 тохиолдол шинээр нэмэгджээ 2020-04-16

Сэтгэлийг сэргээх долоон К-Поп дууг танилцуулж байна. 2020-04-17

БНАСАУ-ын дүрвэгч БНСУ-ын парламентын гишүүн боллоо 2020-04-17