"Баянгол зочид буудал", "Тавантолгой" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

"Баянгол зочид буудал", "Тавантолгой" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 7-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн  81,875,122.03 төгрөгийн үнийн дүн бүхий 744.763 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна. 

Энэ өдөр "Баянгол зочид буудал" (BNG+6.00%) болон "Тавантолгой" ХК (TTL+4.42%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" (DAR-8.66%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-7.48%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 826 сая төгрөгийн үнийн дүн бүхий  10 сая  ширхэг хувьцаа арилжаалав. "TOP 20" индекс 0.14 хувиар өсч, 16603.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,447,142,912,062.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.