“Фламенго”-д халдвар газар авлаа

Бразилын хөлбөмбөгийн “Фламенго” багийн массажчин Жоржинью энэ сарын 4-нд коронавирусний халдварын улмаас нас барсан билээ. Багийн удирдлагаас бүх ажилтнаа коронавирусний шинжилгээнд оруулсан байна. Нийт 293 хүн шинжилгээ өгснөөс үндсэн багийн гурван хөлбөмбөгч, 6 ажилтан, тоглогчдын гэрбүлийн 25 хүн, хамтран ажилладаг компанийн хоёр ажилтан, нийт 36 хүний хариу эерэг гарчээ.
Халдвар авсан тоглогчдын нэрийг зарлаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.