Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

“Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” төрийн өмчит компани өнөөдөр өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Улаангомоос Өмнөговь чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийнэ.

Үүнтэй холбогдуулан тухайн хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана.

Засвар хийх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, ЗДТГ зэрэг нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн “Дөргөн”-ий усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авч хангах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.