М.Энхсайханы охин Хонгорзул: Иргэнээ гэсэн нийгмийн төлөө аав минь ажилласан

М.Энхсайханы охин Хонгорзул: Иргэнээ гэсэн нийгмийн төлөө аав минь ажилласан

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан гурван өдөр үргэлжилж, өчигдөр /2020.05.07/ шийдвэрээ гаргасан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс 4.6 жилийн хугацаагаар хорих ял оногдууллаа. Ингэхдээ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан ба шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Д.Оросоо давж заалдахаа мэдэгдээд байна. 

М.Энхсайханыг буруутгаж буй шалтгаан нь 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан явдал гэж шүүх үзсэн.

Өчигдөр болсон шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан М.Энхсайханы охин Хонгорзул өөрийн сошиал хуудаснаа аавынхаа тухай бичжээ.

Тэрбээр "Өнөөдөр аавын минь төлөө санаа тавьж, сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа. Ардчилал, иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм! 1996 оны энэ зураг маань Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм. Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй!" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.