Шалган нэвтрүүлэх товчоодын мэдээллийг хүлээн авах, дата бааз үүсгэх "мэдээний пост" шинээр байгуулагдлаа

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдээс хяналт тандалт авах зорилгоор Налайх дүүрэгт хоёр чиглэлд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо ажиллаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, урд чиглэлд хяналт тандалт хийх 4 дүгээр зөрлөгийн постоор тээврийн хэрэгсэл болон зорчигчдод хяналт тавьж, бүртгэл тэмдэглэл хөтлөн нэвтрүүлж ажиллаж байна.
Тэгвэл 3 дахь пост буюу Мэдээлэл хүлээн авах, дамжуулах пост шинээр нэмэгдэж, боловсролын салбарын албан хаагчид багш нар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.
Налайх дүүргийн томоохон 4 сургуулийн багш нар хуваарийн дагуу 24 цагаар ажиллан, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос ирүүлсэн мэдээллийг хүлээн авах, дата бааз үүсгэх, нийслэлийн шуурхай штабт шуурхай дамжуулах үүрэг гүйцэтгэж байна.
Тус ажилтай дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч, ажлын амжилт хүслээ.
Дашрамд дурдахад дүүргийн 8 хороонд 1400 гаруй төрийн албан хаагчид өдөр тутам эргүүлээр ажиллаж байгаа бол ЗДТГ-т 24 цагийн Шуурхай штаб ажиллаж байна. Боловсролын салбарын албан хаагчид нэмэгдсэнээр дүүргийн хэмжээнд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил улам эрчимжиж байна.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.