Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний халдвар тархсантай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа.
Өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөн энэ сарын эцэс хүртэл сунгасан бол нэвтрэх тусгай журам автоматаар сунгагдана. Собянин мөн дэлгүүр, тээврийн хэрэгслээр зорчихдоо, таксигаар үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлийг заавал хэрэглэх "амны хаалтын журам" нэвтрүүлсэн байна.
Москвад одоо хаалттай байгаа үйлчилгээ, худалдаа, боловсрол, соёл, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн бүх нэгж тавдугаар сарын 31 хүртэл ажиллахгүй гэж Оросын нийслэл хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Зоогийн газар, театр, спортын байгууламжуудыг нээхэд хараахан эрт байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.
ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 177160-д хүрсэн бөгөөд халдварын хамгийн олон буюу 92676 тохиолдол нийслэл хотод бүртгэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.